Neobux ажиллах Стратеги

Бид Neobux ийг зар дээр дарснаар мөнгө олдог гэж мэднэ. Гэхдээ хэнч шууд өдөр бүр зар дараад баян болж чадахгүй яагаад гэвэл хэрэв та өдөрт 20 зар даруул $0.020 олно. Энэ бол зүгээрл стандарт гишүүний олох орлого. Гэхдээ Neobuxд хэрхэн орлогоо үржүүлэх стратеги байгаа. Тэгэхээр энд бага зэрэг тэвчээр шаардагдана гэхдээ эхэндээ таны орлого хэр их байгаад битий санаа зовоорой. Эндээс та өөрийн олж байгаа бага центийг яаж доллар болгохыг олж мэдэх болно. Ингээд  Neobux ын стратегийг мэдэхэд бэлэнэ үү.

 Neobux стратеги түрээслэсэн гишүүдтэй ажилах нь
За тэгэхээр эхлэхээс өмнө та бүхэнд хэр ихийг түрээслэсэн гүшүүдий чинь даралтаас олж болох талаар хэлж өгөе. Доор байгаа зурагнаас та шууд гишүүн болон түрээслэсэн гишүүдийн даралтыг таны ямар гишүүнээс мөн ямар зараас хамаараад хэр үнэлгээтэйг харж болно. 

  Мэдээж хэрэг түрээслэсэн гишүүдийн даралт танд илүү их мөнгө авчирна. Түрээсийн гишүүдийг авахын тулд та тодорхой хэмжээний төлбөр төлнө мөн тэднийг сунгахдаа хязгаарлагдсан хугацаанаас хамаарч 5-30% хөнгөлөлт эдлэнэ. Түрээсийн гишүүд бол идэвхтэй гишүүд. Хэрэв зарим түрээсийн гишүүд тань 4 эсвэл 5 өдөр идэвхгүй байвал тэднийг та дахин шинэ гишүүнээр солих сонголт байгаа. Шинэ гишүүн солих тус бүрийн үнэ $0.07 байдаг гэхдээ бүү санаа зов энэ мөнгө таны халааснаас гарахгүй. Та зүгээрл энэ стратегийг уншаад ойлгох болно. 

ГИШҮҮД ТҮРЭЭСЛЭХ СТРАТЕГИ. 
Алхам 1- Та өөрийн серверийн цагаа ол энэ нь өдөр бүр та улбар шар 4 зараа дархад хэрэгтэй. Серверийн цаг бол маш чухал яагаад гэвэл та өдөрт улбар шар 4 зараа дарахгүй бол 3.7 гэсэн заалт гарж ирнэ энэ 3.7 гэсэн нэр томёо арилахгүй бол таны түрээслэсэн гишүүдийн даралт танд орж ирэхгүй. Энэ нь хэрэв та өнөөдөр амжиж серверийн цагтаа улбар шар зараа дарахгүй бол маргааш та өөрийн түрээслэсэн гишүүдийнхээ орлогыг авахгүй гэсэн үг. Энэ улбар шар 4 зараас гадна өөр зарууд бас өдөр бүр орж ирнэ. Хэрэв та 1 зар дээр даруул $0.001 - $0.01 болон 1 oноо 3 adprizes олно. Заримдаа танд adprizes алтан гишүүн болон neopoints эсвэл бэлэн мөнгө хожход туслана. Мөн та offers ийг оролдож бэлэн мөнгө, neopoints болон neocoins олж болно. Neopoints оор та түрээслэсэн гишүүдээ сунгаж болно бас алтан гишүүн авж болно. Neocoins ыг та бэлэн мөнгөрүү шилжүүлэж болно 1000 neocoins 1$ гэсэн үг 

ЯАЖ СЕРВЕРИЙН ЦАГАА МЭДЭХ ВЭ? Та доорх зурагыг үзнэ үү


Neobux руу нэвтэрж орсоны дараа view advertisements дээр дар дараан та дээрх зурагыг олж харах болно. Зүүн хэсэгт таны зарын шинэчлэгдэх цаг болон баруун хэсэгт одоогийн сервер цаг. Зар шинэчлэгдэх цагт танд шинээр зар нэмэгдэж орж ирнэ. Гэвч та одоогийн сервер цагаа хар яг одоо 08:16 болж байна энэ 24 цаг болтол үргэлжилнэ. 24 дараа 0:00 эхлэнэ тэгэхээр та 0:00 болсоны дараа зараа дарж болно. Нэг өдөр та серверийн цагаа 0:00 болхоор нь өөрийн цагаа хараарай тэгээд санаж аваарай өдөр бүр та тэр цаг болсоноос хойш 24 цагын дотор улбар шар 4 зараа дарах ёстой шүү. Санаж аваарай улбар шар 4 зар бол таны түрээслэсэн гишүүдийн даралт танруу орход хэрэгтэй гэдэгийг хизээч тэр 4 зарыг алгасч болохгүй шүү. За таныг ойлгосон гэдэгт найдая. Эхэндээ бүх зүйлийг ойлгоход хэцүү санагдах байх гэхдээ нэгэл удаа үүнтэй цаг зарцуулхад та бүгдийг олж авна. Битий санаа зовоорой ингээд стратегээ үргэлжлүүлэе. 

Autopay гэж юу вэ? 
Хэрэв та autopay ийг идэвхжүүлвэл таны түрээсийн гишүүдийг хэрэв тэд өнөөдөр зар дээрээ дарсан байвал 1 өдрөөр сунгагдаад явна гэсэн үг. Төсөөлөөд үз та 3 гишүүн 12 сарын 6 аас 1 сарын 5 хүртэл 30 хоног түрээслэлээ. Тэгээд та 1 сарын 5нд дахиад сунгах хэрэгтэй болно. Гэвч хэрвээ та autopay ийг идэвхжүүлсэн бол та сунгахаа мартлаа гэж бодход таны 3 гишүүнээс 2 нь өнөөдөр дарсан байвал 1 өдрөөр сунгагдаад явна гэсэн үг. Гэвч таны түрээслэсэн гишүүд зар дээрээ дарахгүй бол AUTOPAY тэднийг ахиж сунгахгүй, энд бас 1 зүйл байна таны гишүүн сунгахад 20 өдөр үлдсэн бол autopay ажиллана 20оос доош өдөр үлдсэн бол ажилахгүй.


 Autopay таны гишүүдийг сунгавал таны түрээсийн данснаас мөнгө хасагдана. Хэрвээ таны түрээсийн дансанд сунгах хангалттай мөнгө байхгүй бол таны үндсэн данснаас хасагдана. Хэрвээ аль аль нь хангалтгүй бол энэ ажиллахгүй. Ихэвчлэн autopay ийн сунгах үнэ өөрөө гар аргаар сунгасан 30 өдөр эсвэл 60 өдөрөөс бага байдаг 

autopay болон гар аргаар сунгах хоёрын хөнгөлөлтийн ялгааг бодож үзэе.

Өдөр бүрийн autopay ээр сунгахад 15% хөнгөлөлт санал бологдог харин гар аргаар сунгахад хугацаанаасаа хамаарч өөр өөр байдаг. 

15 өдөр сунгахад хөнгөлөлтгүй 
30 өдөр сунгахад 5% хөнгөлөлттэй 
60 өдөр сунгахад 10% хөнгөлөлттэй 
90 өдөр сунгахад 18% хөнгөлөлттэй 
150 өдөр сунгахад 25% хөнгөлөлттэй 
240 өдөр сунгахад 30% хөнгөлөлттэй 

дээр байгаа 15-60 өдрийн хөнгөлөлт autopay ийн хөнгөлөлтөөс бага байгааг харж байгаа байх Тэгэхээр та 30-60 өдрөөр сунгахаар шийдсэн бол autopay ээ идэвхтэй байлгасан нь дээр яагаад гэвэл арай дээр хөнгөлөлт авах болно. 

Гэвч та 90 ээс дээш өдөр сунгахийг хүсэж байвал autopay ээ идэвхгүй болгосон нь дээр За тэгэхээр та autopay болон яаж гишүүдээ сунгавал арай илүү хөнгөлөлт авахыг мэдсэн байх гэж найдаж байна. 

Гэвч та эхэндээ гишүүн түрээслэвэл, та тэднийг 30 өдрөөр түрээслэнэ хэрэв та өдөр бүр зараа дарж санал бологсон ажил болон mini jobs, adprize аар илүү их мөнгө олж чадуул. Та тэднийг илүү их хугацаагаар сунгаж илүү их ашиг олох болно. 

Энэ бол standard memberт эхний ээлжинд үргэлж санал бологдог зүйл, та цөөхөн гишүүн түрээслэж тэднийг илүү их өдрөөр сунгаж гишүүдээ олон болгох хэрэгтэй хэрэв цөөхөн гишүүдтэй байвал таны BEP бага байх болно. Энэ нь хэрэв таны түрээслэсэн гишүүд олон өдрөөр дарахгүй байвал таны ашиг хэвэндээ байх болно
BEP ГЭЖ ЮУ ВЭ? 

Энэ нь таны гишүүдийн өдөр бүрийн даралтын дундаж тоо. Хэрэв таны гишүүдийн дундаж даралтын тоо их байвал та ашигтай байна гэсэн үг, бага байвал та алдагдалтай болно. Доор байгаа зургийг хараарай таны гишүүдийн дундаж даралтын тоо хаана байгааг харах болно.



Neobux ажиллах Стратеги Neobux ажиллах Стратеги Reviewed by yesuukhei on 12:58 AM Rating: 5

2 comments:

  1. fb haygaa ogooj yum asuuh gesen yum

    ReplyDelete
  2. anh burtguullee sain oilgohguil bn 12 zar baina zaawal 4 sharaa songoh yumu deed yagaan ungutei baigaa 8iig hamt darah yumuu

    ReplyDelete

Powered by Blogger.