Bitcoin гэж юу вэ?
Биткойн ашиглан мөнгө олох арга
Техник технилогийн энэ эрин үед интернэт ашигладаггүй хувь хүн гэж бараг үгүй байхаа. Тэгвэл би танд ажил, хичээл сургуулийнхаа хажуугаар маш хялбар агаад сонирхолтой аргаар мөнгө олох аргыг хэльж өгье. Энэ бол биткойн ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэх арга зам юм. Энэ нь таниас ямар ч хөрөнгө мөнгө шаардахгүй бөгөөд гагцхүү танд интернэт (гар утас, таблет, нөүтбүүк алийг нь ч ашиглаж болно ), хэдхэн цаг байхад л хангалттай. Та зүгээр л биткойн тараадаг веб сайтууд руу цаг минут тутам орж биткойноо цуглуулан биткойн данстайгаа холбоход л болно.
Биткойноор өөрсдийн хэрэглээ, сургалтын төлбөр цаашлаад машин байр худалдаж авах нөхцөл аль хэдийн бүрдсэн.
Тэгвэл чухам Биткойн гэж юу вэ?
Миний бодлоор Биткойн гэдэг бол Интернэт цахим худалдааны биет бус мөнгө юм.
Биткойн нь алтан шаргал том B үсгэн тэмдэгтэй өндөр хамгаалалттай серийн дугааргүй
биет бус МӨНГӨ юм.
Bitcoin-ийн сүлжээ гайхалтай сайн загварчлагдсан, ялангуяа системийн бүхий л эд эсийг математикийн функцээр хянаж, хамгаалж байдаг болохоор айх аюулгүй гэсэн үг. Биткоин нь зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн өндөр үнэлгээтэй цахим мөнгө бөгөөд түүний араас Litecoin ба Dogecoin зэрэг бусад дижитал мөнгөнүүд орно.
Биткойны нэгж
Та утсаарааа яаж интернэт ордог вэ? Мэдээж дата гаар.Тэгвэл 1GB тийг задлаад үзий.
1GB-т⥤ 1000MB ордог. Үүнтэй адил 1Btc буюу 1Bitcoin-д ⥤100'000'000сатоши ордог.
Bitcoin ий нэгж нь сатоши юм.
Одоогийн байдлаар 1BTC=8000$ хүрээд байга юм.Анх 2009 онд 1BTC=10$ хүрч байсан гэхээр гайхамшигтай өсөж байгаа юм.
Биткойн хэрэв дээрх зураг шиг юм бол яаж Монгол мөнгө болгох юм бэ?
Хэрэв та анхлан суралцагч бол Биткойныг худалдан авч мөн Биткойныг ₮ шилжүүлж зарж бусад койнуудад арилжаа наймаа хийдэг Монгол сайт бол trade.mn юм.
Монголчуудын түгээмэл ашигладаг гадаад сайт бол www.binance.com cex.io юм.
Мөнгөөс ялгарах зүйл:
Цаасан мөнгөнөөс ялгарах хамгийн том ялгаа нь Bitcoin-ийг зохицуулах банк гэж байхгүй. Манай төгрөгийг Монгол Банкнаас хэвлэн гаргаж, бусад гадаад валюттай харилцах ханшийг зохицуулж байдаг бол Bitcoin-ийг зохицуулах Төв банк гэж байхгүй.
Хачин сонсогдож байна уу? Bitcoin-д төгрөг шиг сирийн дугаар энэ тэр гэсэн юм байхгүй.
Bitcoin -ийн цаана зөвхөн тоогоор илэрхийлсэн дижитал файл л бий. Цаасан мөнгөний цаана алт байж, үнэ цэнэтэй болгодог бол Bitcoin-ийг үнэ цэнэтэй болдог зүйл нь түүний сүлжээ юм. Эдгээр хийсвэр тоонууд нь биет ертөнцөд ямар ч үнэ цэнэгүй боловч түүнийг хэрэглэж, бодит худалдан авалт хийх боломжтой болгож байгаа нь Bitcoin -ийн сүлжээнд байгаа хэрэглэгчдийн итгэлцэл юм. Яг л хүмүүс алтан зоос хэрэглэдэг байснаа авч явахад төвөгтэй, овор хэмжээ ихтэй болохоор нь түүнийг цаасаар орлуулж хэрэглэхээр харилцан тохиролцоонд хүрсэн шиг Bitcoin-ийг хүмүүсийн хоорондын тохиролцоо харилцан итгэлцэл үнэ цэнэтэй болгож байгаа юм.
Bitcoin-ийн үүсэл хөгжил
Биткойны санааг анх 2008 оны 11-р сарын 11-ны өдөр хэсэг программистууд гаргаж, эх загварыг боловсруулж, кодыг бичжээ. Улмаар 2009 ондСатоши Накомото гэдэг нэрийн дор олон нийтэд тараасан байна. Тэдний зорилт болгосон санаа нь аливаа засгийн газраас хараат бус хүн болгоны хэрэглэж болох аливаа шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүссэн гэж тайлбарлаж байгаа юм. Ерөнхийдөө хямралд амархан хүргээд байдаггүй, доллар, евро зэргийг орлох валют бүтээх явдал ажээ.
Одоогийн байдлаар Америк болон барууны орнуудад хувь хүмүүсээсэхлээд үйлчилгээний газрууд их түгээмэл ашиглах болсон. Бусад валюттай харьцахханшийн хувьд ч сүүлийн жилүүдэд асар их нэмэгдэх болсон. Bitcoin-ийн анхны хэрэглэгчид 10000 биткойноор 1 пицца авдаг байсан бол өнөөдөр ийм мөнгөтэй хүн тэрбумтан л гэсэн үг.
Bitcoin-ийн ханш 8000 ам,долларыг давлаа,,,,,,
Bitcoin-ийн ханш 8000 ам,долларыг давлаа,,,,,,
Bitcoin-д давуу тал маш олон байгаа учраас сонирхож ашиглах энгийн иргэд болон байгууллагуудын тоо өдөр ирэх тусам тасралтгүй өссөөр байна.
Эцэст нь хэлэхэд цаг алдалгүйгээр бүртгүүлж, бизнесээ эхэлсэн нь зүгээр байхаа гэж танд зөвлөе. Угаасаа бүртгүүлэхэд ямар ч үнэ төлбөргүй, харин ч эртхэн эхлэх тусам илүү их биткойн цуглуулах болно.
Та юуны түрүүнд биткойн цахим түрүүвчтэй болох хэрэгтэй.
|
Bitcoin гэж юу вэ?
Reviewed by yesuukhei
on
1:49 AM
Rating:

No comments: